Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотод баригдах Лаг дахин боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг солонгосчууд хийж эхэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Улаанбаатар хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форумын үеэр Ус сувгийн удирдах газар, БНСУ-ын Кымган корпораци, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК гурван талт санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд БНСУ-ын "Keumkang-Three ENC" корпорациас Улаанбаатар хотод Лаг дахин боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн юм.

ТЭЗҮ боловсруулах ажлын хүрээнд БНСУ-ын группүүдийн нэгдсэн холбооноос 90 сая вон, "Keumkang-Three ENC" корпорациас 210 сая воны санхүүжилт олгохоор харилцан тохиролцож, долоодугаар сарын 28-нд талууд гэрээ байгуулаад байна. Энэ хүрээнд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү нар есдүгээр сарын 6-нд ТЭЗҮ боловсруулах ажлын нээлтэд оролцож, Сөүл хотын ус болон лаг дахин боловсруулах хамгийн том байгууламж болох Сонам цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт: Бид жагсаалтад хэн орох вэ гэдэг дээр үлгэр жишээг үзүүлж чадна
АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт: Бид жагсаалтад хэн орох вэ гэдэг дээр үлгэр жишээг үзүүлж чадна
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.