Улсын арслан М.Бадарч осолд орж, ГССҮТ-д хүргэгдсэн талаар мэдээлсэн. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 07 цаг 41 минутад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баясах трейд ХХК-ны хашаанаас урагш 2.5 километр зайтай Богд-Уулын ар бэлд иргэн “Б” нь улсын дугааргүй UTV маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн гэсэн юм.
Харин ГССҮТ-өөс "2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр авто осолд орсон Улсын арслан М.Бадарч өдгөө ГССҮТ-ийн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Үйлчлүүлэгчийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд гарын шууны хугаралд мэс засал эмчилгээ хийж байна" хэмээлээ.