Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэт халалтын улмаас Испанид үер бууж, зарим галт тэрэгний үйлчилгээг зогсоожээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 5 секунд

Испани болон өмнөд Европын ихэнх хэсэгт цаг агаарын хэт халалт үргэлжилсээр байна. Хэт халалтын улмаас өнгөрсөн ням гарагт Испанид үер бууж хэд хэдэн хүн амиа алдаад буй.

Энэхүү гамшигт үзэгдлээс шалтгаалан Мадрид, Толедо, Кадис хотуудад цаг агаарын улаан түвшинд хүрч, зарлан мэдээллэх дохио ажиллажээ. Мөн ням гарагт болсон “Атлетико Мадрид” болон “Севилья” багуудын хөлбөмбөгийн тоглолтыг аадар борооны улмаас түр хугацаагаар зогсоогоод байна.

Энэ үеэр Мадрид хотын оршин суугчдыг болзошгүй эрсдэлээс урдчилан сэргийлж, гэртээ байхыг анхааруулж байв. Зөвхөн Мадрид хотод л гэхэд 190 удаагийн тусламж хүссэн дуудлага ирсэн ба үерт автсан замуудад гал сөнөөгчид дайчлагдан ажиллажээ. “El Pais” сонинд мэдээлснээр Испани даяар галт тэрэгний зарим үйлчилгээг зогсоогоод байгаа аж.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Архангай, Хөвсгөл, Булганы нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Архангай, Хөвсгөл, Булганы нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
 
Б.Ган-Очир: Х.Нямбаатарт авлига, хулгайн баг байгаа бол надад бүтээн байгуулалтын, шударга үнэний дуу хоолой болсон баг байгаад 100 хувь итгэлтэй байна