Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

14 орны 50 гаруй судлаачид нүүдлийн шувуу ажиглах аяллыг хийжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Олон улсын байгаль хамгаалах холбооны дэргэдэх Галуу судлаачдын олон улсын 20-р хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Хуралд оролцогч 14 орны 50 гаруй судлаачид Өгий нуурын Ус Намгархаг Газрын мэдээлэл сургалтын төв, Шувуу бөгжлөх суурин, Нүүдлийн шувуу ажиглах зэрэг хурлын дараах хээрийн ажиглалт аяллыг хийжээ.

Судлаачид дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст тархсан галуу болон усны шувуудын биологи, экологи тэр тусмаа тэдгээрийн халдварт өвчин, нүүдэл, зан төрх, тархалт, элбэгшил болон популяцийн хөдлөлзүйн талаар судалгаа, хамгааллын ажлуудыг хэлэлцэж, санал солилцов. Мөн Өгий нуурын хамгаалал, менежмент, Цаашид хийх судалгааны ажил, хэрхэн хамтран ажиллах талаар сав газрын захиргааны дарга Ч.Отгонбаатартай хэлэлцлээ.

Тус үйл ажиллагааг Олон улсын галуу судлаачдын групп (GSG), Зэрлэг амьтан судлах хамгаалах төв болон Орхон-Чулуут голын сав газрын захиргаа хамтран зохион байгуулав.

УИХ-ын дарга Г.Занданшатар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист бараалхлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист бараалхлаа
 
Д.Энхтүвшин: Уучлаарай. Данхар төсвийг тануулж чадалгүй батлуулчихлаа. Тэд хамтдаа их хүчтэй юм байна
Д.Энхтүвшин: Уучлаарай. Данхар төсвийг тануулж чадалгүй батлуулчихлаа. Тэд хамтдаа их хүчтэй юм байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.