Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Би шинэ цүнх авсан. Үүнийг хар даа

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
3 минут 19 секунд

"Би шинэ цүнх авсан. Үүнийг хар даа. Сурагч болно гэхээр гоё санагдаж байна" гэх нэгдүгээр ангийн бяцхан жаалууд. Цэцэрлэгийн ширээнээс салж, сургуулийн босгыг алхаж буй бяцхан сурагчид энэ л өдөр ангийнхаа найзуудтай танилцан инээд хөөр, баяр баяслыг мэдэрдэгсэн.

Зарим нь айж, зарим нь уйлж, зарим нь догдолсоор есдүгээр сарын 01-ний өдөртэй золгож, амьдралынхаа дахин нэг шинэ хуудсыг бичих эхлүүлж буй нь энэ. Ubn.mn сайтын сурвалжлах баг 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг угтан уншигч бас үзэгч та бүхэндээ зориулан засаг захиргааны бага нэгж болох "БАГ"-ийн сургуулиас энэхүү сурвалжилгаа бэлтгэн хүргэж байна.

Тодруулбал бид Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг сумын бага сургуулийг зорьж, олон бяцхан шавь нартай бас багш сурган хүмүүжүүлэгчдийн сэтгэгдлийг сонссон юм.

Төв аймаг, Жаргалант сум, Баянбулаг баг

Баянбулаг багийн хувьд хүн ам олноор суурьшин амьдардаг тул хүүхэд багачууд ч олонтой аж. Тэр ч утгаараа тус багийн бага сургууль 150 гаруй хүүхэдтэй гэнэ. Мөн энэ жил нэгдүгээр ангид нийт 40-өөд хүүхэд элсэн суралцаж байгаа бөгөөд багийн сургууль гэхэд олон хүн амтай гэдгийг нь үүнээс харж болно.

Бид энэ жил нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа н.Болдоо, н.Батаа гэх хоёр ихэр хөвгүүнтэй ярилцахад,

"Сургуульд орох сайхан санагдаж байна. Бид хоёр ийм гоё цүнх авсан. Хичээлийнхээ бэлтгэлийг сайн бэлдсэн" гэсэн юм.

Харин энэ жил тавдугаар ангид орж буй авъяаслаг таван хүүхэд,

"Ангийнхнаа манлайлан урлаг, спортын арга хэмжээнд байнга ордог тухайгаа ч ярив. Бас үе тэнгийнхнээ манлайлан, анги хамт олноо хошуучлан энэ хичээлийн жилд хамгийн сайнаараа хичээнэ" гэцгээв.

Учир нь Баянбулаг багийн бага сургуулийн сурагчид тавдугаар ангиа төгсөөд Жаргалант сумын ЕБС-руу шилждэг тул тэдний хамгийн их хичээх бас дүү нартаа үлгэр дуурайлил болох жил нь мөнөөсөө мөн байв.

Хичээлийн шинэ жилийн нээлтэд үсээ хоёр хуваан боосон сэргэлэн нь дэндсэн бяцхан охин ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрхүү бяцхан охин цэцэрлэгтээ ч мөн авъяаслаг сурагч байсан аж.

Харин бидэнтэй ярилцахдаа "Би цэцэрлэгтээ тийм ч сайн сурдаггүй байсан. Гэхдээ одоо сургуульд ороод илүү онц сурна" гэсэн юм.

Энэ мэт бяцхан дүү нарынхаа баярын өдрөөр сэтгэгдлийг нь сонсож багийн сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа ямар байдгийг үзэгч та бүхэнд сонирхууллаа.

МАРГААШ: Улаанбаатарт 25 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 25 хэм дулаан
 
МАРГААШ: Улаанбаатарт -9 хэм хүйтэн, ялимгүй цастай
МАРГААШ: Улаанбаатарт -9 хэм хүйтэн, ялимгүй цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.