Жалам хар Г.Чинзориг гэх хоёр иргэн олон нийтийн сүлжээнд шууд дамжуулалт хийж байх үеэрээ ёс бус үг хэллэг ашиглаж байгаа нь олны дургуйцлыг хүргээд буй.
Тэгвэл өнөөдөр Монголын Тулааны Шилдэг Тамирчдын холбооны удирдах зөвлөлөөс тухайн хоёр иргэний Зохион байгуулж буй тэмцээнийг нь дэмжиж оролцсон тамирчдыг MGL-1 Championship Холбооны тэмцээн болон бусад арга хэмжээнд оролцуулахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тодруулбал,
"Жалам хар Г.Чинзориг хоёрын хувьд MGL-1 FC холбооны 2017 онд хийсэн Мастер тулаанч реалети шоунд орж тулалдаж байсан нь үнэн бөгөөд олон нийтийн сүлжээнд ёс бус үг хэллэг ашиглан шууд дамжуулалт хийх үедээ гаргасан үг үйлдэл нь тулааны урлагийг шимтэн сонирхож байгаа хүүхэд залуусд маш буруу үлгэр дуурайлал болж харагдсанд нь их харамсаж байна. Хүүхэд залуус тус лайв-ыг үзэн дуурайж архи тамхи хэрэглэх, элдэв хараал хэлэх нь харилцааны хэвийн зүйл юм байна гэж ойлгогдохоор харагдуулж байна. Тиймээс тулааны урлаг сонирхогч тулаанчдын нэр хүндийг унагасан үйлдэл боллоо. Бүх төрлийн тулааны урлаг нь ямар ч хүчирхийлэгч бэлддэггүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Зохион байгуулж буй тэмцээнийг нь дэмжиж оролцсон тамирчдыг MGL-1 Championship Холбооны тэмцээн болон бусад арга хэмжээнд оролцуулахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.
Монгол Тулааны Шилдэг Тамирчдын холбооны удирдах зөвлөл