ОХУ-ын Екатеринбург хотод Олон улсын оюутны фестивальд 35 орны 4000 гаруй тамирчин 14 төрлөөр өрсөлдөж буй. Тус тэмцээний есөн төрөлд Монголын 12 их, дээд сургуулийн 90 оюутан, тамирчин, 24 дасгалжуулагч багш нийт 114 төлөөлөгч оролцлоо.
Байлдааны самбо төрөлд А.Мөнх-Эрдэнэ аваргын төлөө тулалдаж мөнгө, Б.Баярсайхан хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдээс Ц.Санжидмаа самбо бөхийн 80кг-н жинд барилдаж хүрэл медаль хүртжээ. Ийнхүү Монгол тамирчид Екатеринбургийн тэмцээнээс тус бүр нэг алт, нэг, мөнгө, долоон хүрэл медаль авлаа.