Энэ сарын 29-нд буюу өчигдөр Дундговь аймгийн Хулд сумын Олдох багийн “Өнч” гэдэг газарт 2 суудлын автомашин мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдаж нас барсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг ослын газарт очиход “Тоёота-Эстима” загварын автомашинд жолооч Г /46 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гарган сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна.
Харин эзэмшигч нь тодорхойгүй “Х-Трейл” загварын суудлын автомашин дотор нэр, нас тодорхойгүй 2 эрэгтэй хүн автомашины эд ангид хавцуулагдаж нас барсан байсныг 20 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.