Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Зах, худалдааны төвүүдэд 450 төгрөгөөр худалдаалагдаж буй 12 хуудастай дэвтэр “Back to school” үзэсгэлэнд 400-420 төгрөгөөр зарагдаж байна

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
3 минут 44 секунд

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн найман дүүргийн 18 байршилд “Back to school-2023” өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдаж байна. Үүнтэй холбогдуулан бид “Back to school-2023” үзэсгэлэн худалдааг сурвалжлахаар нийслэл хотын төв талбай болох Сүхбаатарын талбайг зорилоо.

Уг үзэсгэлэн худалдааг сонирхон ирж буй эцэг, эхчүүдийн хамгийн их сонирхлыг татаж буй зүйл нь цэцэрлэгийн хүүхдийн болон бага ангийн хүүхдийн хичээлийн иж бүрэн багц байв.

Энэхүү багцад "БШУЯ"-наас гаргасан шинэчилсэн стандартын дагуу, чанарын баталгаатай бүтээгдэхүүнүүд байгаа аж. Учир нь эцэг эхчүүд цэцэрлэгийн хүүхдийн хичээлийн хэрэгслийг томоохон зах, худалдааны төвүүдээс бэлтгэхдээ дор хаяж 70-80 мянган төгрөгөнд бэлдэж байгаа бол тус үзэсгэлэнгээс бага, дунд, ахлах бүлгээр нь ангилсан багцуудыг хамгийн хямд үнээр худалдан авах боломжтой аж.

Түүнээс гадна хүмүүсийн өргөн хэрэглэдэг "Улаанбаатар принт"-ийн дэвтрүүд үйлдвэрийн үнээр худалдаалагдаж байв. Тодруулбал, гадуур 450 төгрөгөөр зарагдаж буй 12 хуудастай дэвтэр өөрийн асартаа 400 төгрөгөөр харин бусад асруудад 420 төгрөгөөр худалдаалагдаж байв.

Бид уг үзэсгэлэнд худалдаа эрхэлж буй иргэдтэй ярилцахад,

Худалдаа эрхлэгч “Өмнө нь цэцэрлэгийн болон бага ангийн сурагчдын хичээлийн хэрэгслийн иж бүрэн багцыг 63 мянган төгрөгөөр зарж байсан. Одоо хямдраад 58 мянган төгрөгөөр борлуулж байна. Багцад зургийн дэвтэр, баримлын шавар хоёр ширхэг, өнгийн харандаа, хайч, цавуу, баллуур гэх мэт хэрэгтэй бүх хэрэгсэлүүд цөм багтсан. Мөн энэхүү багц нь энэ сарыг дуустал хямдралтай үнээр зарагдах бөгөөд цөөн тоогоор борлуулагдана. Мөн энэхүү багц нь эцэг эхчүүдийн цагийг хэмнэх бас эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй гэдгээрээ давуу талтай” гэлээ.

Эцэг, эхийн төлөөлөл “Манайх сургуулийн насны хоёр хүүхэдтэй. Наймдугаар анги болон тавдугаар ангийн хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэж байна. Нийт 200 мянган төгрөг төсөвлөсөн” гэв.

"Улаанбаатар принт" компанийн дэвтэр 400-2300 төгрөгөөр борлуулагдаж байна

Худалдаа эрхлэгч “Улаанбаатар принт” дэвтрийн үнэ 400-2300 төгрөгөөр борлуулагдаж байна. Үзэсгэлэн худалдаа гэдэг утгаараа бүх хэрэгслийг нэг дороос бөөний үнээр цуглуулах боломжийг иргэдэд өгөхийг хичээн ажиллаж байна. Бага ангийн хүүхдийн иж бүрэн хичээлийн хэрэгсэл 70 мянган төгрөгөөс 100 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд дунд ангийн хүүхэд 100 мянган төгрөгөөс 120 мянган төгрөгт багтаж байна” гэв.

Худалдаа эрхлэгч "Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хичээлийн багцыг 21,500 төгрөгөөр худалдаалж байна. Харин цэцэрлэгийн дунд бүлгийн багц 31,500 төгрөг, ахлан бүлгийн багц 53,500 төгрөгөөр тус тус борлуулж байна” хэмээлээ.

Ийнхүү Ubn.mn сайтын сурвалжлах баг хичээлийн хэрэгслийн үнэ болон иргэдийн худалдан авах чадвар, чанарын шаардлагын талаар сурвалжиллаа. Энэхүү үзэсгэлэн худалдаа нь Тэнгэр плаза, 120 мянгат, Дүнжингарав худалдааны төв зэрэг 18 байршилд зохион байгуулагдаж байна.

Б.Хонгорзул

Н.Батсайхан: Гурван охиныхоо хичээлийн хэрэгслийг бэлдэхээр Баянхонгор аймгийн Богд сумаас нийслэл хотод ирж, нэг сар тогоочоор ажиллаад буцаж байна
Н.Батсайхан: Гурван охиныхоо хичээлийн хэрэгслийг бэлдэхээр Баянхонгор аймгийн Богд сумаас нийслэл хотод ирж, нэг сар тогоочоор ажиллаад буцаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.