Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Батсайхан: Гурван охиныхоо хичээлийн хэрэгслийг бэлдэхээр Баянхонгор аймгийн Богд сумаас нийслэл хотод ирж, нэг сар тогоочоор ажиллаад буцаж байна

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
3 минут 9 секунд

Бага ангийн хүүхдийнх болов уу гэмээр нил ягаан өнгийн сурагчийн цүнх нүдэнд тусна. Энд тэнд шуудайтай бас баадантай ачаа эгнүүлэн тавьсан орон нутгийн унаа зорчигчдоо хүлээж буй нь илхэн. Харин машины урдхан талд нь бяцхан охиноо дагуулан яваа нэгэн ээж зогсоно.

Энэ бүсгүйг Н.Батсайхан гэдэг. Баянхонгор аймгийн Богд сумаас нийслэл хотыг зорин иржээ. Тэрбээр нэг сарын хугацаанд барилга дээр тогоочоор ажиллан гурван охиныхоо хичээлийн хэрэгслийг бэлдээд нутаг буцаж буй нь энэ аж. Хоёр том охиноо гэрт нь үлдээгээд бага охиноо дагуулсаар нийслэл хотыг бараадсан тэрбээр хоёр охиноо санахын дээдээр санаж, тэдэн рүү гээ яарч байгаа нь илт. Түүний хувьд бусдын л адил ажил хөдөлмөр эрхэлж, гурван хүүхдээ хүний дайтай өсгөхөөр өдрөөс өдөрт хичээж байгаа талаараа ийнхүү ярилаа.

Улаанбаатар хот, Барс 2 зах

Барс захын автомашины зогсоолд орон нутгаас ирж байна уу гэмээр олон хүн ачаа бараагаа баглан зогсоно. Гэхдээ тэд Улаанбаатарт ирж буй бус нутаг буцах гэж буй нь энэ байжээ. Бидний ярилцлагын эзэн Н.Батсайхан Баянхонгор аймгийн Богд сумынхаа сургуулийн дотуур байрны багш хийдэг аж.

Өвөл, хавар, намар гээд гурван улиралд олон хүүхдийн инээд хөөр, шуугиан дунд ажилладаг бол зуны гурван сар өөрсдийн охидын баяр баясалд дулаацдаг байна. Гэхдээ тэрбээр энэ жил ажлын зарын дагуу өөрийн ханьтайгаа хамт нийслэл хотыг зорин ирж, барилга дээр тогооч хийн их хотын амьдралтай танилцсан гэнэ. Үнэхээр л ажил хөдөлмөр эрхэлж байж үр хүүхдээ тэжээж бас хүний дайтай өсгөн, сургууль соёлд сургаж, эрдэм боловсрол эзэмшүүлэх нь эцэг эхчүүдийн зорилго байдаг гэдгийг ч хэлж байлаа.

Н.Батсайхан гурван хөөрхөн охинтой. Бага охин нь энэ жил тавдугаар ангид орох бол дунд охин нь есдүгээр ангид харин том охин нь 12 дугаар ангид суралцана гэв. Энэ жил тэрбээр Улаанбаатар хотод ажилласны хүчинд ирэх жил охиноо оюутан болгоход бага ч болов туршлага хуримтлуулсан тухайгаа ч хэлэв. Бас хотын амьдрал их завгүй байсан тул орон нутгийнхаа тайван амгалан байдлыг ч марталгүй магтаад амжив. Энэ мэт халуун дулаан яриа өрнүүлсэн ярилцлагыг доорх видеоноос хүлээн авч үзээрэй.

Л.Янжмаа: УБТЗ-ын цэцэрлэгүүд 948 хүүхэд шинээр элсүүлнэ
Л.Янжмаа: УБТЗ-ын цэцэрлэгүүд 948 хүүхэд шинээр элсүүлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.