ОХУ-ын Екатеринбург хотод оюутны спортын фестиваль наадам болж үргэлжилж буй. Тэгвэл өчигдөр самбо бөхийн эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Э.Гансүх өрсөлдөж, алтан медалийн эзэн болжээ.
Тэрбээр алтан медалийн төлөө ОХУ-ын тамирчин А.Ивановыг барилдааны цаг дуусхаас өмнө цэвэр ялсан байна.
Түүнчлэн, манай улсаас ҮБТДС-ийн Б.Мөнгөнтуяа дасгалжуулагчтай 13 самбочин Екатеринбургийг зорьсон бөгөөд эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Б.Энэбиш, эмэгтэйчүүдийн 54 кг-д Б.Солонго, 59 кг-д Э.Номинтуяа нар барилдаж хүрэл медаль хүртсэн юм.