Булган аймгийн Цагдаагийн алба хаагч О.Цэлмэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан Булган аймгийн Цагдаагийн газрын дарга нар цалингийн тодорхой хувийг хасдаг, түүнийг дараа мэдэгддэг болон бусад асуудлуудыг дэлгэсэн байдаг. Тэгвэл UBN.mn сайтын сурвалжлах баг дээрх асуудалтай холбогдуулан ЦЕГ-аас тодруулга мэдээлэл авч байна.
Мөн одоогоор ажлын хэсэг томилогдон Булган аймагт ажиллаж байгаа талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. Түүнчлэн тухайн үед буюу долоодугаар сард Булган аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Л.Ганбаатарыг ажлаас нь чөлөөлж, дэд даргыг тушаал бууруулжээ.