Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: АН-ын дэд даргад Р.Амаржаргал, Ч.Өнөрбаяр, Р.Эрдэнэбүрэн, Ц.Жадамбаа, И.Мөнхжаргал нарын 15 хүнийг нэр дэвшүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 17 секунд

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар Үндэсний бодлогын хорооны гишүүний бүрэн эрхийг батлах тухай, Гишүүний намын сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн. Мөн өнөөдрийн хуралдаанаар тэргүүн дэд дарга болон бусад дэд дарга нарын томилгоог хийх юм.

АН-ын дарга Л.Гантөмөр дөнгөж сая дэд даргад 15 хүнийг нэр дэвшүүлж буйгаа танилцууллаа.

Тодруулбал, дэд даргаар намын ЕНБД асан Ч.Өнөрбаяр, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга асан Ц.Жадамбаа, АН-ын ҮБХ-ны гишүүн Ж.Баярмаа, НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан, АН-ын дэд дарга асан Р.Эрдэнэбүрэн, СХД-ийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга асан П.Галиндэв, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, н.Алтангэрэл, АН-ын ЕНБД асан И.Мөнхжаргал, н.Жандос, н.Бүрэнжаргал, н.Пүрэвхатан, АПУ-Трейдинг ХХК-ийн Ерөнхий захирал П.Батчимэг, н.Буяндэлгэр, АН-ын ажлын албаны дарга Э.Одбаяр нарыг нэр дэвшүүлсэн байна.

ШУУД: Л.Гантөмөр АН-ын дэд даргад нэр дэвшүүлэх хүмүүсээ танилцуулах гэж байна
ШУУД: Л.Гантөмөр АН-ын дэд даргад нэр дэвшүүлэх хүмүүсээ танилцуулах гэж байна
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.