Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ жил нийслэлд 810 автобус оруулж ирнэ. Ингэснээр 1225 автобусаар иж бүрэн парк шинэчлэлт хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

Нийслэлийн нийтийн тээвэрт 2009 оноос хойш парк шинэчлэл хийгдээгүй байсан. Харин Засгийн газар, нийслэлийн зүгээс үүнд онцгойлон анхаарал хандуулснаар өнгөрсөн жил 415 автобусаар парк шинэчлэл хийсэн юм. Мөн энэ жил 810 автобус оруулж ирэх бөгөөд ингэснээр 1225 автобусаар буюу иж бүрэн парк шинэчлэл хийнэ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутагт барьж буй “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын нийтийн тээврийн автобус паркт ажиллалаа.

Энэ үеэр Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын дарга О.Ганбаатар:

2018 онд 12 компанид 13 багц ажлыг хэсэгчилж хувааж өгсөн. Үүнтэй холбоотойгоор зарим хүндрэл үүсэж байна. Коронавирусийн нөхцөл байдлын үед зарим компанийн ажил удааширсан. 140 автобусны багтаамжтай хоёр гарааш байгуулж байгаа. Эхнийхийг есдүгээр сарын сүүлчээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Манайх 172 автобустай. Цахилгааны ажил 100 хувь дууссан. Уурын зуухын ажил 95 хувьтай байгаа гэлээ.

Зам, талбайн ажлыг гүйцэтгэж буй "Тэгш плант" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Золбаяр:

-Зам, талбайн ажил 55 хувьтай байна. Шугам, сүлжээ, газар доорх байгууламжийг хийсний дараа хамгийн сүүлд манайх ажлаа хийнэ. Шинэ удирдлага ирснээр 12 компанийн уялдаа холбоо сайжирч байгаа. Бид компаниудад талбай чөлөөлж, газар доорх байгууламжаа хийж дуусгах, ажил хийсний дараа газар ухахгүй байх шаардлага тавьж буй гэлээ.

ЦЕГ: Асран хамгаалагчдаа зодуулсан зургаан насны охиныг түр хамгаалах байранд авлаа
ЦЕГ: Асран хамгаалагчдаа зодуулсан зургаан насны охиныг түр хамгаалах байранд авлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.