Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: Өнгөрсөн жил тэгш, сондгойгоор зорчих үед хөдөлгөөний ачаалал 91-ээс 51 хувь болтлоо буурч байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 58 секунд

Хичээлийн шинэ жил гэдгийг түгжрэл гэх үг дагалдан гарч ирсээр олон жилийн нүүрийг үзэж байна. Олон нийт ч хүүхэд, багачуудаа сургууль, цэцэрлэгт нь хүргэх зорилгоор түгжрэлд хамаг цагаа өнгөрүүлэх болсон. Энэ өдрүүдэд нийслэл тэг зогсолт хийх нь ч бий. Тиймээс жил бүр хичээлийн шинэ жил эхлэх үеэр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах түр арга хэмжээг авах болсон. Энэ жилийн хувьд энэ сарын 26-наас эхлэн 20 хоногийн турш тэгш, сондгойгоор зорчих болсон. Тэгвэл өнгөрсөн жил тэгш, сондгойгоор зорчиход ямар үр дүн гарч байсан талаар болон замын хөдөлгөөн, автомашины бүртгэлийн нөхцөл байдлын талаар тоон мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

-Өнгөрсөн жил тэгш, сондгойгоор зорчих үед хөдөлгөөний ачаалал хэрхэн буурч байсан бэ-

Өнгөрсөн жил наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 4-нийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулжээ. Тухайн үед тогтмол 80-90 байдаг автозамын хөдөлгөөний ачаалал 51 болтлоо буурч байсныг та бүхэн дээрх инфографикаас харж болно.

-2022: Тэгш, сондгойгоор зорчихоо болих үед ачаалал 30-40 хувиар өсчээ-

Харин өнгөрсөн жил хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотой авсан 10 хоногийн дугаарын хязгаарлалтын дараагаас буюу есдүгээр сарын 5-наас хөдөлгөөний ачаалал буцаж эрс нэмэгдсэн байна.

-Нийслэлд 685 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна-

2023 оны 08 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотод давхардсан тоогоор 395,011-484,826 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон байна. Харин нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 685 мянган автомашин байна. Энэ жилийн тээврийн хэрэгслийн үзлэг, тооллогын хүрээнд улсын хэмжээнд 200 мянган тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан бөгөөд бүртгэлтэй байгаа гэх 685 мянга тоон мэдээлэл нь тус 200 мянган тээврийн хэрэгслийг хасаж гарсан мэдээлэл юм.

-Орон нутгаас 177 мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатарт орж иржээ-

2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулж нийт долоо хоногийн дотор зургаан товчоогоор 177 мянган тээврийн хэрэгсэл орон нутгаас нийслэлд орж иржээ.

-Тэгш сондгойгоор зорчуулснаар түгжрэл саатал хэдэн хувиар буурах вэ-

Өнгөрсөн жил тэгш, сондгойгоор зорчуулах арга хэмжээг авч байсан. Тухайн үед хөдөлгөөн 7-9 км цагийн хурдтай үргэлжилж байсан бол тэгш, сондгойгоор зорчуулах арга хэмжээ авсны дүнд 15-20 км/цагийн хурдтайгаар хөдөлгөөнд зорчсон. Мөн тухайн үед замын хөдөлгөөний түгжрэл саатал 38 хувиар буурсан гэх дүн мэдээ гарч байсан.

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс 2023 оны 08 дугаар сарын 26-аас 09 дүгээр сарын 14-ний хооронд автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулснаар бүс доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал 37.4 хувь буурна гэж үзэж байна

-ТАНИЛЦ: 20 хоногийн турш дараах хуваарийн дагуу тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно-

No description available.

Энэ сарын 26-наас 20 хоногийн турш өглөөний 08 цагаас оройн 20 цаг хүртэл тэгш, сондгойгоор зорчуулах захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргасан билээ. Тэгвэл хөдөлгөөнд дээрх хуваарийн дагуу оролцох юм.

Хятадын тал Замын-Үүд-Эрээн төмөр замын зорчигч тээврийг нээхээр боллоо
Хятадын тал Замын-Үүд-Эрээн төмөр замын зорчигч тээврийг нээхээр боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.