Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хурлаас гаргасан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Энэ жил бид хувийн өндөр төлбөртэй сургуулиудад шалгалт хийж байна. Олон улсын хөтөлбөртэй гэсэн мөртлөө олон улсын хөтөлбөрөө бүртгүүлээгүй сургуулиуд байна. Есдүгээр сарын 5-наас өмнө олон улсын хөтөлбөртэй сургуулиудад шалгалт хийж дуусаад, мэдэгдэл хийнэ. Үүний мөрөөр хөтөлбөрөө бүртгүүлээгүй мөртлөө олон улсын хөтөлбөртэй гэж иргэдийг төөрөгдүүлж, өндөр төлбөр авч байгаа сургуулиудад хариуцлага тооцно" гэлээ.
Л.Энх-Амгалан: Хөтөлбөрөө бүртгүүлээгүй мөртлөө ОУ-ын хөтөлбөртэй гэж иргэдээс өндөр төлбөр авч байгаа хувийн сургуулиудад шалгалт хийж, хариуцлага тооцно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.