Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төр мэдээлэл технологийн салбарын 32 нэр төрлийн үйлчилгээний чиглэлд хамаарах программ хангамжийг цаашид хөгжүүлэхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 30 гаруй асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох сайдууд мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал,

"Засгийн газраас барьж буй Төр, хувийн хэвшлийн түншлэл, бодлогын хүрээнд манай салбар цаашдаа мэдээлэл технологийн шинэ программ хангамжийг дараах нэр бүхий Засгийн газрын тогтоол дээр дурдсан байгаа хавсралтаар нийт 32 нэр төрлийн үйлчилгээний чиглэлд хамаарагдах программ хангамжийг огт хөгжүүлэхгүй байх шийдвэрийг гаргалаа. Жишээ нь ,

Албан хэрэг хөтлөлт-15, Хүний нөөцийн удирдлагын систем-10, Аялал жуулчлал, Зөвшөөрлийн сиётемүүд, Даатгалын системүүд, Төслийн удирдлага зэргээр олон программ хангамжийн компаниуд гарсан байхад дахин шинэ даалгавар гаргаад өөрсдийн хүмүүсээр санхүүгийн бүртгэлийн программыг хөгжүүлдэг. Энэ нь хоорондоо холбогдохгүй, үргүй зардал гардаг учраас мэдээлэл технологийн салбар цаашдаа программ хангамжийн шинэ бараа бүтээгдэхүүнийг өөрсдөө хөгжүүлэхгүй байх шийдвэрийг гаргаж байна.

Тиймээс бусад төрийн байгууллагууд ЗГ-ын тогтоолыг дагаж мөрдөнө. Төрийн зүгээс зөвхөн ажлын даалгавруудаа гаргадаг, эргээд төрийн мэдээлэлтэй холбогдож байгаа эсэхийг хянадаг байна" гэлээ.

ЗГ: Ерөнхий сайдаар ахлуулсан Боловсролын үндэсний зөвлөлийг байгууллаа
ЗГ: Ерөнхий сайдаар ахлуулсан Боловсролын үндэсний зөвлөлийг байгууллаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.