Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: Кузов засварын үйлчилгээ эрхлэгчдэд тогтсон үнэ тарифгүй, стандарт мөрддөггүй нийтлэг зөрчил илэрлээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 31 секунд

No description available.ШӨХТГ-аас энэ сарын 11-23-ны өдрүүдэд авто машины кузов засварын үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтад нийслэлийн төвийн зургаан дүүрэгт кузов засварын үйлчилгээ үзүүлдэг 124 аж ахуй эрхлэгч байгаагаас түүврийн аргаар 19-ийг нь хамруулсан аж.

Шалгалтаар “Авто тээврийн хэрэгслийн их биеийн засвар, үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 6970:2022 стандартыг хэрэгжүүлээгүй, стандартын ойлголт байхгүй, мөрдөж буй үнэ тариф болон тарифын үндэслэл, тогтсон үнэ ханшийн мэдээлэл байхгүй, засвар хийсэн машинд чанарын баталгаат хугацаа олгодоггүй, хэрэглэгчийн гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журамгүй, үйлчилгээ үзүүлснийг гэрчлэх төлбөрийн болон НӨАТ-ын баримт олгодоггүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

Иймд кузов засварын аж ахуй эрхлэгчдэд авто тээврийн хэрэгслийн их биеийн засвар үйлчилгээг тогтсон үнэ, тарифтайгаар эрхлэх, үнийн талаарх мэдээллийг хэрэглэгчдэд урьдчилан мэдээлэл авах боломжит байдлаар ил тод байршуулах, үйлчилгээ үзүүлснийг гэрчлэх төлбөрийн баримт олгож хэвших, “Авто тээврийн хэрэгслийн их биеийн засвар, үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 6970:2022 стандартыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах талаар Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн аж.

Хятад улс руу зорчих иргэд 19 хоног тусгаарлагдана
Хятад улс руу зорчих иргэд 19 хоног тусгаарлагдана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.