Математикийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих "Eduten" цахим системийн үндэсний сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны А/312 дүгээр тушаалаар батлагдсан ерөнхий боловсролын математикийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, чанарыг сайжруулах цахим систем нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх хүрээнд нийслэл, орон нутгийн хэмжээнд дэмжлэг үзүүлэх сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ.
Сургалтад 21 аймаг, 9 дүүргийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн, сургалтын менежер, бага боловсролын багш нийт 65 оролцогч хамрагдаж байгаа бөгөөд наймдугаар сарын 24-нийг дуустал үргэлжлэх аж.