Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 3-нд эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд


2020-2021 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх 2-5 настай хүүхдийн бүртгэл 2020 оны наймдугаар сарын 3-наас 25-ны өдрүүдэд tsetserleg.ulaanbaatar.mn системээр явагдана.

Бүртгэл 2020 оны наймдугаар сарын 3-ны 09:00 цагт эхэлж, наймдугаар сарын 25-ны 23:59 цагт дуусна. 

Энэ жил орон нутгийн сонгууль болохтой холбогдуулан иргэний шилжилт хөдөлгөөн 2020 оны наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 15 хүртэл зогсох тул шилжилт хөдөлгөөнөө дээрх хугацаанаас өмнө хийлгэхийг зөвлөлөө.

Цэцэрлэгийн цахим бүртгэл нь улсын бүртгэлд бүртгэлтэй хаягийн дагуу цэцэрлэгт хуваарилдаг аж.

Хүний амь нас аварсан алба хаагчийн
Хүний амь нас аварсан алба хаагчийн "Цагдаагийн гавьяа" тэмдгээр шагналаа
 
НЗДТГ: Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтыг цуцаллаа
НЗДТГ: Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтыг цуцаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.