Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүний амь нас аварсан алба хаагчийн “Цагдаагийн гавьяа“ тэмдгээр шагналаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 37 секунд
Хүний амь нас аварсан алба хаагчийг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагналаа

Өнгөрсөн сарын 23-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч В.Мөнхдаваа нь албан үүргээ гүйцэтгэж явахдаа Туул голын усанд амиа хорлох гэж байсан насанд хүрээгүй охины амь насыг аварсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч В.Мөнхдаваагийн хичээл зүтгэл, өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ гүйцэтгэснийг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас өндрөөр үнэлж өчигдөр /2020.07.16/ “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагналаа.

Л.Халтар: Автотээвэрчдийн яруу алдар өнө мөнхөд бадарч байх болтугай
Л.Халтар: Автотээвэрчдийн яруу алдар өнө мөнхөд бадарч байх болтугай
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.