Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Драгон автовокзалыг нүүлгэх ажил энэ сарын 24 болж хойшиллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон автовокзал нь 08 сарын 21-ний дотор Сонгинохайрхан дүүргийн, Толгойтын 18-102 тоотод байрлах “Номин реалтор” ХХК-ний байр руу нүүлгэхээр шийдвэрлэсэн талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл уг ажил цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж автобуудлын үйлчилгээг 2023.08.24-ний өдөр Номин худалдааны төв рүү нүүлгэж, тээвэрлэлтийн үйлчилгээг 2023.08.25-ний өдрөөс шинэ автобуудлаас явуулах болсныг АТҮТ-өөс мэдэгдлээ. Шинээр нүүж очих хэсэг нь одоогийн Драгон автовокзалын талбайгаас тав дахин том, хүлээлгийн танхим 2.7 дахин том аж.

ТАНИЛЦ: Мягмар гарагт цахилгаан хязгаарах хуваарь
ТАНИЛЦ: Мягмар гарагт цахилгаан хязгаарах хуваарь
 
Булган аймагт гарсан ойн хоёр түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
Булган аймагт гарсан ойн хоёр түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.