Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар 1000 хоногийн ажлаа тайлагнаж, нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй санал зөвлөлдөж байна. Энэ үеэр тэрбээр "Татварын орлого нийт бүрдүүлж буй орлогын 92 хувийг эзэлж байна. Үүн дотроо хүн амын орлогын албан татвар нь 65 хувийг нь эзлээд байгаа юм. Тэгэхээр бид татварын бодлогоор буюу татвар нэмэх байдлаар хотын хөгжлийг цаашид явуулах юм байна. Үлдэж буй 8.4 хувийг татварын бус орлого бүрдүүлж байна. Тэгэхээр татварын нэмэх аль эсвэл торгуулиа нэмж нийслэлийн төсвөө бүрдүүлэх ядмаг схемээр манай эдийн засаг яваад байгаа. Тиймээс цаашид арай өөр арга аргачлалаар явуулах шаардлагатай байна гэж бодож байна" гэлээ.