Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэмтэд төмөр иддэг бактерийг санамсаргүйгээр илрүүлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 15 секунд


Түлхүүр мэдээлэл:

  • Калифорнийн Технологийн Институт (Caltech) энгийн хэлбэрийн химийн элемент болох шохой хэлбэрийн манган дээр туршилт хийх явцдаа төмөр идэгч бактерийг олж нээжээ.
  • Уг бактер нь төмрийг идэж, түүн доторх калорийг сорж байсан аж. 
  • Энэхүү бактер нь хэдэн зуун жилийн турш оршин тогтнож буй хэмээн таамаглаж байгаа хэдий ч урьд өмнө хэзээ ч батлагдаж байгаагүй юм. 

Калифорнийн Технологийн Институтийн (Caltech) микробиологчид энгийн хэлбэрийн химийн элемент болох шохой хэлбэрийн манган дээр туршилт хийх явцдаа төмөр идэгч бактерийг олж нээжээ.

Caltech-ийн Хүрээлэн орчны микробиологийн Профессор Жаред Лидбеттер ажлынхаа өрөөний угаалтуурт цоргоноос урсах усыг шингээх зорилгоор гадна талыг нь бодисоор бүрхсэн шилэн сав үлдээжээ. Хэдэн сарын дараа сургуулиас гадуурх ажлаа дуусгаад ирэхэд түүний үлдээсэн шилэн сав хар өнгөтэй болсон байв.

Жаред удаан хугацааны туршид хайгдаж байсан микробуудыг олж нээсэн байх магадлалтай учраас үүнийгээ нарийн системтэйгээр шинжлэх ажлаа эхлүүлсэн байна.

Судлаачид шилэн саван дээр бүрэлдсэн хар өнгөтэй зүйлийг судлахад, цоргоны уснаас ихэвчлэн олдох магадлалтай тус бактер нь исэлдсэн марганец болохыг тогтоожээ. 

Энэ талаар “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд тус бактер нь марганцийг эрчим хүчний эх үүсвэр болгон ашигладаг анхны бактер болохыг эрдэмтэд тодорхойлсон байна.

"Ундны ус түгээх системд манганы исэл бөглөрдөг тухай байгаль орчны инженерийн талаархи бүхэл бүтэн ном бий", "Гэхдээ ийм материал хэрхэн, ямар шалтгаанаар үүссэн нь маргаангүй хэвээр байна. Мэдээжийн хэрэг, олон эрдэмтэд манганы энерги хэрэглэдэг бактериуд олдлоо гэж үзсэн боловч энэ санааг дэмжиж буй нотолгоо одоог хүртэл байхгүй байна." хэмээн Доктор Лидбеттер хэлжээ.
   

Эх сурвалж - CNN

Видео: Увс аймагт үерийн улмаас гацсан 100 иргэнийг татан авлаа
Видео: Увс аймагт үерийн улмаас гацсан 100 иргэнийг татан авлаа
 
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.