Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Видео: Увс аймагт үерийн улмаас гацсан 100 иргэнийг татан авлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

2020 оны 07 дугаар сарын 13-ны оройн 19 цагаас 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг хүртэл хугацаанд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Увс аймгийн томоохон голууд үерлэж зам сэтэрч, гүүр эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн учир тус аймгийн онцгой комисс зохих арга хэмжээ авч ажиллаж байна.

Түргэн болон Сагил сумын голууд үерлэсний улмаас усанд боогдож гацсан 100 гаруй иргэдийг эхний ээлжинд татан авах ажиллагааг аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн цэргийн алба хаагчид хамтран шуурхай зохион байгууллаа. Өнөөдөр усны түвшин харьцангуй багассан байна. Гэхдээ жижиг тээврийн хэрэгсэл гарах боломжгүй хэвээр байгааг онцгой байдлын газраас мэдээллээ. 

Баян-Өлгий аймагт орсон үргэлжилсэн борооны улмаас 40 айлын гэр усанд автаж, 10 айлын гэр үерт урсжээ
Баян-Өлгий аймагт орсон үргэлжилсэн борооны улмаас 40 айлын гэр усанд автаж, 10 айлын гэр үерт урсжээ
 
ТАНИЛЦ: “Улаанбаатарын мөнгөн шөнө“ цэнгүүний дараа 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
ТАНИЛЦ: “Улаанбаатарын мөнгөн шөнө“ цэнгүүний дараа 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.