Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замыг хааж, хучилт хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 40 секунд

Баянгол дүүрэг 16 дугаар хороо Занабазарын гудамж буюу Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.

Тодруулбал, нөгөөдөр буюу наймдугаар сарын 19-ний 23:00 цагаас 22-ны 06:00 цаг хүртэл тус авто замыг хааж, хучилт хийнэ. Мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, замын хөдөлгөөнд оролцоно уу.

ШУУД: ЗТХЯ: Бээжингийн зам харилцааны их сургуульд тэтгэлгээр суралцах 43 сурагчид тэтгэлэг гардуулж байна
ШУУД: ЗТХЯ: Бээжингийн зам харилцааны их сургуульд тэтгэлгээр суралцах 43 сурагчид тэтгэлэг гардуулж байна
 
“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана
“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.