Өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны өдөр ЗГ-ын ээлжит хуралдаан боллоо. Газрын мэдээллийн сан, Газар зохион байгуулалт дээр авах цогц арга хэмжээний талаар тодорхой шийдвэрүүд гарсан. Үүнтэй холбоотой асуудлаар Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хотын дарга Д.Сумъяабазарт шинээр газар олгохгүй байх үүрэг, даалгавар өгсөн. Мөн тусгай хэрэгцээний газар, зам, ой, зэрэг хамгаалалтын бүсүүдэд хууль тогтоомж зөрчиж, газар олгож, эзэмшиж барилга барьсан асуудлуудыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллагаар дамжуулан шалгалтын ажил зохион байгуулахыг ЗГ-ын тогтоолын дөрөвдүгээр заалтаар үүрэгжүүллээ.
Мөн саяхан болсон хэд хэдэн удаагийн үер усны хор уршгийн талаарх шинжээчдийн нэгдсэн дүгнэлтийг гаргахын ОБЕГ-аас шаардсан. Энэ дүгнэлтийн дагуу тодорхой байр байршилд голын ай савд баригдаж, голын урсацыг хумиж далан шуудуу босгосноос шалтгаалж ойр орчимд гамшиг, осол учруулсан аж, ахуй нэгж байгууллагуудаамс иргэний журмаар хохирол нэхэмжлэх асуудлыг тодорхой албан тушаалтнуудад үүрэгжүүллээ" гэв.