Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ: Дагестан дахь ШТС-д гал гарч, 35 хүн нас баржээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 0 секунд

ОХУ-ын өмнөд хэсгийн Дагестан улсын шатахуун түгээх станцад гал гарч, 35 хүн нас баржээ.

Аврах ажиллагаанд 260 албан хаагч оролцож байна. Ноцтой гэмтэж бэртсэн хүмүүсийг Москва руу нисдэг тэргээр тээвэрлэж байна.

Бүгд найрамдах Дагестан улс нь Кавказ болон Каспийн тэнгисийн хооронд орших, ОХУ-ын бүрэлдэхүүн улс юм. Энэ нь ОХУ-ын бүрэлдэхүүн 83 улсын нэг, хамгийн өмнөд хэсэгт оршдог.

Гал гарсан шатахуун түгээх станц нь Каспийн тэнгисийн эрэгт орших нийслэл Махачкалад байрладаг. Махачкалад нь Москвагаас 1600 км зайд оршдог.

Гал 600 м/кв орчим талбайд тарсан ба дахиад ч дэлбэрэлт болох аюултай байжээ. Гэрчийн мэдээлснээр эсрэг талд зогсож байсан машинаас гал алдсан гэв.

Эх сурвалж: BBC

Х.Түмэнжаргал

УЦУОШГ: Өнөөдөр Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгийн нутгаар их хэмжээний бороо орно
УЦУОШГ: Өнөөдөр Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгийн нутгаар их хэмжээний бороо орно
 
Шатахууны асуудлаар ирэх 7 хоногт АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням БНХАУ-д томилолтоор ажиллана
Шатахууны асуудлаар ирэх 7 хоногт АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням БНХАУ-д томилолтоор ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.