Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

39 байршлын 1066 гарааш чөлөөлсөн талбайд бүтээн байгуулалтын ажил хийжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас цахимаар удирдан зохион байгуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 13 чиглэлээр үүрэг өгсөн юм. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг бүх шатандаа эрчимжүүлж ажиллахыг даалгасан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 25 чиглэлээр 658 арга хэмжээ хэрэгжүүлэхээс гүйцэтгэл 72 хувьтай байна. Нийслэлийн хэмжээнд 30 агуулахад 66 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөөд буй.

Мөн үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ, үйлчилгээ болон засвар шинэчлэлтийн ажлыг баталсан графикийн дагуу хийж гүйцэтгэн, үер усны аюулаас тогтмол урьдчилан сэргийлж ажиллах үүрэг өгсөн. Энэ дагуу зургаан дүүргийн хэмжээнд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний 1370 тонн лаг, хагшаасыг цэвэрлэсэн. Үерийн хамгаалалтын 12.8 км урт далан, барилга байгууламжийг цэвэрлэж, 11,811 шоо метр лаг тээвэрлэсэн бол 13 байршилд борооны ус зайлуулах шугамын 84 тонн лаг цэвэрлэжээ.

Түүнээс гадна 39 байршлын 1066 гарааш чөлөөлсөн талбайд бүтээн байгуулалтын ажил хийсэн байна.

П.Буяндэлгэр: “Улаанбаатар 2023” Зүүн азийн залуучуудын наадамд нийт 1600 гаруй хүн оролцоно
П.Буяндэлгэр: “Улаанбаатар 2023” Зүүн азийн залуучуудын наадамд нийт 1600 гаруй хүн оролцоно
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.