Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“АЙРАГ ФЕСТИВАЛЬ-2023” зохион байгуулагдлаа

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 18 секунд

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, эдийн засгийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр WELCOME TO MONGOLIA-EVENT 2023” Олон улсын арга хэмжээний хуанлийг боловсруулж 22 арга хэмжээ тусгасны нэг нь Булган аймагт 2008 оноос хойш зохион байгуулж ирсэн “Айраг Фестиваль” билээ.

Уг арга хэмжээ нь хөхүүрийн айраг исгэх уламжлалт мэдлэгийг сурталчлан таниулах, айраг дагасан өв соёлыг дэлгэрүүлж соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах хүрээнд 8 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг Дондогийн булаг хэмээх газар 14 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм.

Фестивалийн үеэр Монголын шилдэг дэмбээчид, Хурдан морьдын уралдаан, Сурын харваа, Айраг уух, Хос морьтон шалгаруулах тэмцээн, Шагайн харваа, Эмнэг сургах тэмцээн, Аirag day соёлын хөтөлбөр, Хүчит бөхийн барилдаан, Шилдэг хөхүүр шалгаруулах зэрэг олон уралдаан тэмцээн зохион байгуулагдлаа.

Мөн орон нутгийн онцлогийг илэрхийлсэн брэнд бүтээгдэхүүн, бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа, соёлын хөтөлбөрүүдийг гадаад дотоодын 30 мянга гаруй жуулчдад сонирхууллаа.

Монголчуудын нүүдэлчин уламжлал түүний дотор адууны соёлын хосгүй нэгэн илэрхийлэл болсон хөхүүрийн айраг исгэх соёл нь ерөөл магтаал, зан үйл, баяр наадам, гар урлал, мал маллах арга ухаан, байгаль дэлхийгээ хамгаалах уламжлалт мэдлэгийн цогц илэрхийлэл болохыг дэлхий дахин хүлээн зөвшөөрч “Хөхүүрийн айраг исгэх уламжлал холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэн авсан байдаг.

Эх сурвалж: Соёлын яам

Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг E-Mongolia системийн “Онцлох үйлчилгээ“ хэсэгт нэвтэрч бүртгүүлнэ
Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг E-Mongolia системийн “Онцлох үйлчилгээ“ хэсэгт нэвтэрч бүртгүүлнэ
 
Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Серик үзүүрлэлээ
Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Серик үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.