Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны 8-ын даваанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь Улсын гарьд Ц.Бямба-Отгон нар барилдаж, даян аварга Н.Батсуурь өвдөг шороодсон.
Гэвч тэрбээр өвдөг шороодсоныхоо дараа Гарьд Ц.Бямба-Отгон руу салаавч гаргасан байж болзошгүй байсан бөгөөд үүнд бөх сонирхогчид хийгээд иргэд, олон нийт шүүмжлэлтэй хандсан юм. Тэгвэл Н.Батсуурь аваргыг уг асуудлаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас дуудаж, шалгалтын ажиллагаа явуулж байсан бол түүнд холбогдох хэргийг хаажээ.
Бид уг асуудлаар холбогдох хүмүүсээс тодруулахад, "Даян аварга Н.Батсуурьт холбогдох хэргийг хаасан. Салаавч гаргасан нь тогтоогдоогүй учир татгалзаж шийдвэрлэсэн" гэв.