Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Сошиалд 70 сая гаруй дагагчтай Julius Dein гэж хэн бэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 43 секунд

Алдарт илбэчин, хөрөнгө оруулагч, контент бүтээгч Julius Dein нь Улаанбаатар хотод өнөөдөр өглөө буулаа. Лондонд төрж өссөн, 27 настай. Тэрээр хурдан хугацаанд дэлхийн хамгийн алдартай илбэчид, сошиал медиа оддын нэг болсон. Сэтгэл хөдөлгөм ид шидийг инээдмийн болон аялал жуулчлалын соёлтой хослуулан хүргэдэг тэрээр цахим хуудаснаа 70 гаруй сая дагагчтай билээ.

9 наснаасаа хойш илбэ сонирхож эхэлсэн бөгөөд 13 настайдаа Лондонгийн Камден дахь шидэт лангуунд хажуугаар өнгөрч буй хүмүүст ид шид үзүүлж, анхны ажилдаа оржээ.

Julius Dein гадаадад UCLA-д сурсны дараа Лос Анжелес руу нүүсэн. Өвөрмөц хэв маяг, гайхалтай ид шидийн үзүүлбэрийн тухай яриа Холливудын элит зах зээлд тархсан бөгөөд алдартнуудын үдэшлэг, тэрбумтнуудын төрсөн өдрийн баярт оролцох захиалга авдаг байжээ.

Өөрийн гудамжны илбэ хийж буй бичлэгээ цахим сүлжээнд тогтмол байршуулж эхлээд амжилт олоогүй түүний нийтэлсэн 100 гаруй видеоний нэг нь өндөр хандалт авснаар Британи даяар алдартай болж, олон томоохон шоу, арга хэмжээнд оролцох боломжтой болсон.

Тэрээр энэ сарын 19-ний өдөр зохион байгуулагдах NAS SUMMIT-Д оролцох, Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийг үзэж дэлхийд Монголчуудын ахуй соёлыг танилцуулах хөтөлбөртэй ирсэн юм.

Х.Түмэнжаргал

Эх сурвалж: Famous Face

Хүчтэй салхи, усархаг борооны улмаас цахилгаан дамжуулах тулгуур унаж 45 мянган айл өрх цахилгаангүй болжээ
Хүчтэй салхи, усархаг борооны улмаас цахилгаан дамжуулах тулгуур унаж 45 мянган айл өрх цахилгаангүй болжээ
 
Нийслэлийн МАН-ын даргаар Х.Нямбаатарыг, СХД-ийн МАН-ын даргаар Н.Алтаншагайг сонгов
Нийслэлийн МАН-ын даргаар Х.Нямбаатарыг, СХД-ийн МАН-ын даргаар Н.Алтаншагайг сонгов
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.