Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үерийн гамшгийн бэлэн байдлыг хангах асуудалд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОБЕГ-ын Нэгдсэн шуурхай штаб дээр ажиллалаа. 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр орсон усархаг аадар борооны улмаас нийт 554 айл өрх орон гэргүй болсон учир ОБЕГ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гэр олгож буй бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 21 дүгээр хороонд орших Богдын аманд газар шинээр суурьшлын бүс байгуулж, 2 гэрээт экскаватор, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн Цэргийн штаб, Газар зохион байгуулалтын нийт 40 албан хаагч ажиллаж байна.

Мөн Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран үерт өртсөн 119 аж ахуй нэгж байгууллагын 14568 м2 талбайд жавелион, антиссептик бодисоор мананцар үүсгэгч ашиглан ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн бол 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 27 айлын 18900 м2 талбайд ариутгал халдваргүйжилт хийгээд байна. Тус дүүргийн 21, 27 дугаар хороодын халдваргүйтгэлийн ажлыг бүрэн хийж дууссан байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан цаашид үерийн нөхцөл байдал нэмэгдэх хандлагатай байгаа учраас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлын үед хариу арга хэмжээг цаг алдалгүй авах, өдөр тутмын бэлтгэл, бэлэн байдлыг хангах асуудалд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Шадар сайд С.Амарсайхан “Онцгой байдлын байгууллагын залуу офицерууд”-ын чуулга уулзалтад оролцож, нээлттэй ярилцлаа
Шадар сайд С.Амарсайхан “Онцгой байдлын байгууллагын залуу офицерууд”-ын чуулга уулзалтад оролцож, нээлттэй ярилцлаа
 
ХҮҮХЭД НАС БАРСАН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ: Сургуульд хүүхэд хүргэж өгчхөөд ирэх хооронд ийм харамсалтай хэрэг гарчихлаа
ХҮҮХЭД НАС БАРСАН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ: Сургуульд хүүхэд хүргэж өгчхөөд ирэх хооронд ийм харамсалтай хэрэг гарчихлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.