Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Хан Уул дүүрэгт ХААИС-ийг түшиглэсэн Байгаль-экологийн төрөлжсөн ахлах сургуулийн байгуулахаар зорьж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 12 секунд

Энэ хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт Математик-байгалийн ухааны, Хан Уул дүүрэгт ХААИС-ийг түшиглэсэн Байгаль-экологийн төрөлжсөн ахлах сургуулийн байгуулахаар зорьж байгаа талаар БШУЯ-наас мэдээллээ.

Ингэхдээ ахлах сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэхийн нийтлэл үндэслэлийг дараах байдлаар тайлбарлажээ.

-Улам бүр даяаршиж, мэдлэгт суурилан тогтвортой хөгжих хэрэгцээтэй болж буй дэлхий дахинд бүрэн дунд боловсролын зорилго нийтлэг болж байна . Үүнд юуны түрүүнд насан турш суралцах ур чадвар, үзэл санааг хөгжүүлэх, дараагийн шатны боловсрол эзэмших, шинжлэх ухааны салбарыг судлах, ажил мэргэжлийн чиг баримжаатай болох, ирээдүйг бүтээн байгуулагч гэсэн итгэл үнэмшил, үнэт зүйлтэй байхад суралцах нь бүрэн дунд боловсролын зорилго болж байна.

-Дэлхийн улс орнуудад бүрэн дунд боловсролыг бие даасан ахлах сургуулиар олгох нь түгээмэл байна. Ахлах сургууль нь бие даасан бүтэцтэй, тодорхой ажил, мэргэжилд болон дараа шатны сургуульд бэлтгэх, мэргэжлийн баримжаа олгоход чиглэсэн сургалттай байх нь нийтлэг хандлагатай бөгөөд тэдгээрт сурагчдыг сурлагын амжилт, авьяас, чадвар, сонирхол, хэрэгцээг нь үндэслэн элсүүлдэг байна.

-Сүүлийн жилүүдэд ахлах сургуулиуд чөлөөт хөтөлбөр хэрэгжүүлэх, иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаа, олон улсын уралдаан тэмцээнд оролцохыг дэмжиж, сурагчийн төлөвшлийн асуудалд анхаарч, их сургууль, коллежууд ч оюутан элсүүлэхдээ үүнийг харгалздаг болжээ.

-Монгол Улсын ахлах сургуулийн зорилго нь сурагчийг өргөн хүрээтэй хөгжүүлэхэд чиглэж, нийгэм болон хүрээлэн буй орчинд тулгарч буй асуудлыг шийдэх, аливаа зүйлсийг үнэлж, дүгнэх мэдээлэл боловсруулж, шийдвэр гаргах бүтээлчээр бие даан суралцахуйд суралцахад нь шаардлагатай чадамжийг эзэмшин, төлөвших боломжийг бүрдүүлнэ.

-Ахлах сургууль нь сурагчдад өөрийгөө танин мэдэх, ирээдүйн төлөө бэлтгэгдэх, насан туршдаа суралцахад өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэлтэй болон хөгжихөд дэмжинэ. Ахлах сургуулиар эзэмшсэн мэдлэг, чадварыг бүрэн дунд боловсролын гэрчилгээ, болон бусад холбогдох бичиг баримтаар тодорхойлно.

АХЛАХ СУРГУУЛИЙН ХЭВ ШИНЖ

-Төрөлжсөн ахлах сургууль нь математик-байгалийн ухаан, байгаль-экологи, нийгэм-хүмүүнлэг, соёл-урлаг, техник-технологи гэсэн таван хэв шинжтэй байна.

-Төрөлжсөн ахлах сургуульд заавал судлах болон сонгон судлах, гүнзгийрч судлах хөтөлбөрийг судална.

-Гүнзгийрч судлах хөтөлбөрөөр тухайн суралцагчийн цаашдын ажил мэргэжил, амьдралын замналыг баримжаална.

ХӨТӨЛБӨР

-Заавал судлах хэсэг нь сурагчийг өргөн хүрээтэй хөгжүүлэхэд чиглэсэн, тодорхой шинжлэх ухааны суурь мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн байна. Заавал судлах хөтөлбөрийг үндэсний хэмжээнд бүх ахлах сургуулийн сурагч судлах бөгөөд сурагчид шинжлэх ухааны үндэс, судалгааны аргыг эзэмшиж, иргэний болон нийгмийн үнэт зүйл, бие даан бүтээлчээр суралцаж, насан туршдаа суралцах хандлага, чадвартай болно.

-Сонгон судлах хөтөлбөр нь тухайн хэв шинжийн сургуулийн суралцагчийг цаашид тухайн салбараар мэргэшин, хувь хүний хөгжил, иргэн болж төлөвшихөд шаардлагатай төлөвшил, мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ.

-Гүнзгийрүүлэн судлах хөтөлбөр нь I, II, III гэсэн түвшинтэй байна. Тус хөтөлбөрийн агуулга нь сурагчид шинжлэх ухааныг гүнзгийрүүлэн судалж суралцах, мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлж суралцах, өөрийн сонирхсон, сонгосон чиглэлээр авьяас, давуу тал, ур чадварыг хөгжүүлэх боломж олгоно.

-Гүнзгийрэн судлах хөтөлбөрийг их сургууль, коллеж, МСҮТ-тэй хамтран боловсруулж хэрэгжүүлж болно.

-Суралцагчийн заавал болон сонгон судалсан хичээлийг бүрэн дунд боловсролын гэрчилгээ, гүнзгийрүүлэн судалсан хичээлийн диплом, мэргэжлийн зэргийн батламжаар баталгаажуулна.

40 гаруй сая дагагчтай, влоггер NUSEIR YASSIN Монголд ирнэ
40 гаруй сая дагагчтай, влоггер NUSEIR YASSIN Монголд ирнэ
 
АГААРЫН ЧАНАР: Шархад орчимд агаар “МАШ ИХ БОХИРДОЛТОЙ” байна
АГААРЫН ЧАНАР: Шархад орчимд агаар “МАШ ИХ БОХИРДОЛТОЙ” байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.