Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: “Авлига хороолол“-ын хэрэгт холбогдуулан дараах ТАВАН захирамжийг гаргалаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 12 секунд

Өнгөрөгч долоодугаар сард нийслэлд үргэлжилсэн борооны улмаас хот усанд автаж, олон ААН, иргэд эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохироод байна. Үүний шалтгаан нь голын гольдролыг өөрчилж барьсан барилгуудтай холбоотой гэж үзээд нийслэлийн удирдлагуудын зүгээс "Авлига хороолол" хэмээн нэрлэгдээд буй Aqua garden барилгын ажлыг зогсоох албан бичгийг БХБЯ-нд хүргүүлээд буйгаа мэдэгдэж байсан. Тэгвэл Онч шийдэл ТББ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн хот хөгжлийн газар, Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвд холбогдох Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд орон сууцны барилга бариулах зөвшөөрөл, актуудыг хүчингүй болгуулахтай холбоотой шаардлага бүхий хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Хэлэлцүүлгээр дараах таван захирамжийг гаргасан аж. Үүнд:

1.Нэхэмжлэгчийн гаргасан нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 2022 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн А/17 тоот захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг холбогдох мэдээлэл баримтыг тодруулсны үндсэн дээр дахин хэлэлцэхээр хойшлуулж,

2.Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтээс Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны долдугаар сарын 24-ний өдрийн “Барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлэх” шийдвэрийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авхуулах хүсэлтийг хангаж, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт танилцуулсан Aqua garden хотхоны үерийн усны нөлөөлөл, авах арга хэмжээний талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож,

3.Нэхэмжлэгчийн гаргасан “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож,

4.Байгаль орчин аялал жуулчлалын яамны гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож,

5.“Aqua garden” хотхоны захиалагч нэр бүхий 11 иргэнийг гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Согтуурсан үедээ бусдын цээжин тус газар нь хутгалж, аминд нь хүрчээ
Согтуурсан үедээ бусдын цээжин тус газар нь хутгалж, аминд нь хүрчээ
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.