“Авлига“ хороолол хэмээн нэрлэгдэх болсон Aqua garden хорооллын барилгын ажлыг зогсоож, нураахтай холбоотой шат дараатай шийдвэрийг Хотын дарга Д.Сумъяабазар гаргасан боловч барилгын ажил хэвийн үргэлжилж байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж байсан.
Ерөнхий сайдын зүгээс өмнө зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулж, шаардлагатай бол нураахыг үүрэг болгож байсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Авлига“ гэх хорооллын асуудлын Ерөнхий сайд хоёр дахиа хөндөж, холбогдох албаныханд тус хороололтой холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэхийг холбогдох албаныханд хатуу анхааруулжээ. Түүнчлэн өчигдөр шөнө тус хорооллын цахилгааныг хязгаарласан байна.