ОХУ-ын хилийн боомтоор агаарын тээврээр гарах зорчигчийн зайлшгүй мэдүүлэх барааны жагсаалтыг танилцуулж байна.
- Бэлэн мөнгө, төлбөрийн хэрэгсэл, аялалын чек $10,000*-тай тэнцэх хэмжээний эсхүл түүнээс илүү үнийн дүнтэй
- Төлбөрийн хэрэгсэл (вексель, банкны чек, үнэт цаас)
- Соёлын үнэт зүйлс
- Галт зэвсэг, түүний эд анги, сум
- Эм бэлдмэл, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис, түүний угтвар бодис, хортой болон хүчтэй үйлчилгээтэй бодис агуулсан
- Хүний биеийн биологийн материалын дээж сорьц
- Шифр бүхий (криптографик) хэрэгсэл
- Байгалийн эрдэс чулуулаг болон эртний ховор эд өлгийн зүйлс
- Ховордсон амьтан, ургамлын гаралтай эд зүйлс (CITES), зэрлэг амьтан, ургамал
- Ховордсон амьтан, ургамал (Улаан номонд орсон)
- Валют, төлбөрийн хэрэгслийг мэдүүлэхдээ үнийн дүн нь $100,000-аас илүү бол түүний гарал үүслийг нотлох бичиг баримт шаардагдана.
- 2022.03.02-ны өдрөөс эхлэн $10,000-аас илүү үнийн дүнтэй бэлэн гадаад валют, төлбөрийн хэрэгслийг хилээр гаргахыг хориглосон. Валютын ханшийг тухайн үеийн Оросын Төв банкнаас зарласан ханшаар тооцно.
- Барааны үнийн болон жингийн норм хэтрүүлэх, түүнчлэн бэлэн мөнгө болон төлбөрийн хэрэгслийг зохих журмын дагуу мэдүүлэгүй нь захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.