Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үерт өртсөн хороодын цахилгаан хангамжийг бүрэн сэргээв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буусан үерийн гамшгаас улбаалан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 10 кВ-ын дөрвөн фидер, 143 дэд өртөөнд гэмтэл, саатал үүссэн. Улмаар түүнд холбогдсон 6926 хэрэглэгчийн цахилгаан хангамжийн аюулгүй байдалд үзлэг хийж, 6911 хэрэглэгчийн цахилгаан хангамжийг бүрэн сэргээлээ. Оруулгын утас нь гэмтэл, залгаастай, эрсдэл учирч болзошгүй 15 өрхөд оруулгын утсаа шинэчлэх зөвлөмж өгсөн бөгөөд бэлдсэн даруйд сүлжээнд холбохоор шуурхай ажиллагааны бригад бэлэн байдалд ажиллаж байна.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр үерийн бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлэх, шинэ суурьшлын газрыг дэд бүтцэд холбохоор болсон. Энэ хүрээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас шинээр суурьших өрхүүдийг цахилгаанаар хангах зорилгоор эрчим хүчний барилга угсралтын зураг төсвийн ажлыг эхлүүлэв.

ШУУД: “Авлига” гэх хорооллын барилгын ажлыг БХБЯ-аас түдгэлзүүлэх шийдвэр гарсан ч барилгын ажил үргэлжилсээр байна
ШУУД: “Авлига” гэх хорооллын барилгын ажлыг БХБЯ-аас түдгэлзүүлэх шийдвэр гарсан ч барилгын ажил үргэлжилсээр байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.