Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Хоёр гартаа хутга скочидсон иргэн нэг иргэнийг хутгалчихаад дахин аюултай нөхцөл байдал үүсгэсэн тул цагдаагийн алба хаагчид резинэн сумтай буу ашигласан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 42 секунд

Өчигдөр буюу энэ сарын 7-ны өдөр БЗД-ийн 25 дугаар хороо Натур орчимд буун дуу гарсан хэмээн иргэд цахим хуудаснаа бичээд буй. Энэ талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

"Цагдаагийн байгууллагад энэ сарын 7-ны 21 цагийн орчимд БЗД-ийн зургаадугаар хороонд байрлах цахим тоглоомын газарт хүн бусдад хутгалуулсан гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад "39 настай Б нь 33 настай У-г хутгалж хэргийн газраас зугтсан байсан. Шуурхай эрэн сурвалжилж, 40 минутын дараа 39 настай эрэгтэй Б-г Бөхийн өргөөний хажууд байрлах 22 дугаар байрнаас саатуулан шалгасан.

Түүнийг саатуулан шалгахад тухайн иргэн хоёр гартай хутгатай байсан. Гараа хутгатайгаа скочидсон байсан. Улмаар өөрийгөө болон бусдын амь насанд аюул учруулах үйлдэл гаргасан. Цагдаагийн албан хаагчид хутгаа тавихыг ярилцаж, шаардсан ч "Би шийдсэн" хэмээн шаардлагыг хүлээн аваагүй. Тиймээс цагдаагийн байгууллагаас хүч нэмэгдүүлэн очиж, хэлэлцээр хийсэн.

Хэлэлцээрт тухайн иргэн цагдаагийн байгууллагын биелүүлэх боломжгүй зүйлийг хүссэн тул цагдаагийн байгууллага албаны тусгай хэрэгсэл ашигласан. Тодруулбал, резинэн сумтай буу хэрэглэсэн.

Эрүүл мэндийн байгууллагын үзлэгээр тухайн иргэний биеийн байдал хэвийн байсан тул мөрдөн шалгах албан хаагчид хүлээлгэн өгсөн. Хутгалуулсан иргэн У-д анхан шатны тусламж үзүүлсэн учир биеийн байдал хэвийн байгаа" гэлээ.

-Тухайн иргэн ямар хэлэлцээр хийхийг хүссэн юм бэ?

-Бага насны хүүхэдтэйгээ уулзах хүсэлт тавьсан. Бид хүүхэдтэй чинь уулзуулж болно. Гэхдээ гартаа байгаа жижиг болон балиус хутга, мөн хармаандаа байгаа хутгаа тавихыг шаардсан ч хүлээж аваагүй. Мөн ээжийг нь, гэр бүлийнх нь хүнийг уулзуулахыг хүссэн ч тухайн этгээд хүлээж аваагүй. Зөвхөн бага насны хүүхэдтэйгээ уулзана гээд байсан. Тиймээс дайчлан баривчилсан. Дайчлан баривчилсны дараа ээж болон гэр бүлийнх нь хүнтэй уулзуулж, тухайн этгээдийн биед ямар нэгэн хохирлыг цагдаагийн байгууллагаас учруулаагүй болохыг биечлэн танилцуулсан.

Тухайн иргэн нь 5 удаагийн ял шийтгэлтэй байсан.

ШУУД: НАТУР орчимд буун дуу гарсан асуудлаар ЦЕГ-аас тодруулж байна
ШУУД: НАТУР орчимд буун дуу гарсан асуудлаар ЦЕГ-аас тодруулж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.