Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шугамын төмөр хоолой солихоор нүх ухаж байгаад 2 хүн шороонд даруулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 42 секунд

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багийн 22 дугаар гудамжны “Задгай” бохирын шугамын төмөр хоолой солихоор нүх ухаж байсан 2 хүн шороонд даруулсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, 24 настай эрэгтэй Б, 31 настай эрэгтэй Б нарыг 3 метрийн гүнтэй бохирын шугамын нүх ухаж байгаад шороонд даруулсан байсныг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна.

Монгол хэл бичгийн дахин шалгалт өгөхөд бүртгэлийн хураамж авахгүй
Монгол хэл бичгийн дахин шалгалт өгөхөд бүртгэлийн хураамж авахгүй
 
ФОТО: 35 дахь удаагийн НОМЫН БАЯР
ФОТО: 35 дахь удаагийн НОМЫН БАЯР
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.