Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Хээрийн эмнэлгийг өнгөрсөн зургаадугаар сард сургалтад ашигласан. Эмнэлэг нурсан, эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх үед ашигладаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Наймдугаар сарын 5-ны 19.30 цагаас Улаанбаатар хотод орж эхэлсэн усархаг аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Жамсран уулын баруун аманд уруйн үер буусан. Улмаар олон айл өрх эд хөрөнгө, гэр оронгоороо хохироод буй. Тиймээс 127 дугаар сургуульд түр штаб байгуулан иргэдийг байрлуулж байгаа.

Харин иргэдийн зүгээс "Өндөр өртөг бүхий хээрийн эмнэлгийг ашиглахгүй байна. Идэж уучихаагүй бол одоо ашиглах ёстой" хэмээн цахим орчинд бичсээр байна.

Тэгвэл уг асуудалд УОК-оос "Хээрийн эмнэлэг Онцгой байдлын ерөнхий газрын 115-р ангид байгаа. Хамгийн сүүлд энэ оны зургаадугаар сард зохион байгуулсан газар хөдлөлтийн сургалтын үеэр ашигласан.

Хээрийн эмнэлгийг ашиглахдаа ойролцоо эмнэлэггүй буюу эмнэлэг нурсан, ашиглах боломжгүй үед эмнэлгийн тусламжийг яаралтай үзүүлэх зорилгоор ашиглах зориулалттай" хэмээжээ.

ЕБС-ийн сурагчид сургуулийнхаа ариун цэврийн өрөөнд багшийгаа зоджээ
ЕБС-ийн сурагчид сургуулийнхаа ариун цэврийн өрөөнд багшийгаа зоджээ
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.