ЕБС-ийн хоёр сурагч сургуулийнхаа ариун цэврийн өрөөнд багшийгаа зодсон ноцтой хэрэг өнгөрсөн гуравдугаар сард гарсан талаар ТВ-9 телевиз мэдээлжээ. Тодруулбал, нэг сурагч нь ариун цэврийн өрөө орох зөвшөөрөл хүсэхэд багш нь зөвшөөрөөгүй тул багшийгаа дуудан гаргаж, ариун цэврийн өрөөнд 15 орчим минут элэгдэж, зодсон байна. Улмаар жижүүр багш зодуулсан багшийг ариун цэврийн өрөөнөөс гаргасан бөгөөд багш ангидаа ороход тухайн хоёр сурагч сурагчдын өмнө дахин зодсон аж.
Тиймээс зодуулсан багш цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ч цагдаагийн байгууллагаас хэргийг хаажээ. Учир нь сурагчид "Огт тийм зүйл болоогүй, хараагүй" гэж мэдүүлжээ.
Сургуулийн удирдлагуудын зүгээс тухайн хоёр сурагчийг сургуулиас хөөсөн байна.