Өчигдөр орсон аадар борооны улмаас БЗД-ийн 21 хорооны гудамж, зам усанд автаж, замын зорчих хэсэгт тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон. Өнөөдөр сэргээн засварлах ажиллагаа явагдаж байгаа тул Дарь-Эхийн замыг түр хугацаанд хаажээ.
Ингэхдээ Дарь-Эхийн замыг 17-н уулзвар руу холбосон хэсэг дээр 4 талаас нь хаасан тул иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж ТЦА-наас мэдээллээ.