Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Даншиг наадам-Хүрээ цам 2023” наадмын бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд
Гэрэл зургийг Ubn.mn
​​​

"Даншиг наадам-Хүрээ цам 2023"-ын үндэсний бөхийн барилдааны нэгийн давааны барилдаан эхэллээ. Энэ жилийн даншиг наадамд үндэсний бөхийн 256, өвөр монгол, буриад бөхийн барилдаанд тус бүр 64 бөх барилдана.

Дээрх 3 төрлийн бөхийн барилдааныг сугалаагаар барилдуулах бөгөөд Монгол туургатан зочин бөхчүүд үндэсний бөх болон буриад, өвөр монгол бөхийн барилдаанд оролцон барилдах боломжтой. Харин улс, аймаг, сумын цолтой бөхчүүд барилдаанд давхар оролцохгүй аль нэг барилдааныг сонгон барилдах юм. Түүнчлэн Үндэсний бөхийн барилдааныг МҮБХ-ны баталсан “Бөхийн барилдааны дүрэм”-ээр зохион байгуулна.

Үндэсний бөхөөр 256 (түрүү бөх 30,0 сая төгрөгний шагнал. Ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал, мөнгөн тоногтой эмээл) өвөр монгол, буриад бөхөөр тус бүр 64 (түрүү бөхчүүд тус бүр 25,0 сая төгрөгний шагнал. Ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал ба мөнгөн тоногтой эмээл) бөхийн барилдаан болно. Бүх барилдаан сугалаагаар зохион байгуулагдах юм.

ФОТО: Бурхан багшид усан тахилыг сэтгэлээсээ өргөвөл хармын сэтгэл арилна
ФОТО: Бурхан багшид усан тахилыг сэтгэлээсээ өргөвөл хармын сэтгэл арилна
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц