Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: “Даншиг наадам-Хүрээ цам 2023” наадмын хоолны өнгө төрхийг “ArtGer” тодорхойлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 22 секунд

Сошиал орчин тэр дундаа Youtube сувагт идэвхтэй байдаг хүн бүр "ArtGer" сувгийг сайн мэдэх байх. Монголын үндэсний хоолыг өөрсдийн гэсэн өвөрмөц өнгө төрхөөр харуулдаг "ArtGer"-ийн хамт олон "Даншиг наадам-Хүрээ цам 2023"-т урилгаар оролцож байгаа аж. Магадгүй тэдний хоолонд дуртай бүр хайртай бол энэхүү сурвалжилгыг уншин хоолны урлагийн бас нэгэн өнгө төрхийг тодорхойлогч тэдний хамт олонтой дахин танилцахыг хүсэж байна.

Хүй долоон худаг, "Даншиг наадам-Хүрээ цам 2023"

"ArtGer"-ийн хамт олон шорлогоос эхлээд олон төрлийн хоолыг бэлтгэн наадамчин олонд үйлчилж буйтай бид таарлаа. Хамгийн сонирхолтой нь тэдний хоол амт чанар сайтай гэдгээрээ бусдаас ялгардаг онцлогтой. Иймд бид "ArtGer"-ийн үүсгэн байгуулагч, Ц.Наранбаатартай ярилцав.

Тэрбээр, "Бид "BoodogBoys" гэх бүрэлдэхүүнээрээ Даншиг наадамдаа оролцож байна. Одоо зургаа дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Youtube хуудсанд суваг нээгээд Монголчуудын хоолны соёл болон хоолтой холбоотой ахуйн соёлын дэлхийн олон улсад түгээхийг гол зорилгоо болгоод нээсэн. Үндсэндээ бид 360 гаруй монгол үндэсний хоолны соёлыг илэрхийлэх контентуудыг youtube хуудсан дээр байршуулсан байна. 110 сая гаруй үзэлттэй, 510 мянган subscribe-тай байгаа. Хамгийн чухал нь хоолны соёл түүнийг л хүмүүст хүргэх зорилготой.

Энэ зуны бидний трэнд бол "BoodogBoys"-ийн Шорлог брэнд байгаа. Тиймээс үүнийгээ түгээх зорилготой байна. Манай тогооч нар өнөөдөр Даншиг наадамд гараа гаргаад шорлогоо хийж байна.

Мөн аялагчиддаа, жуулчиддаа болон баяр наадам, хурим гээд бүхий л цаг мөчид бид үндсэний хоолны онцлог, гайхамшигийг мэдрүүлэхийг хүсдэг. Мөн хоолны соёлыг гадны жуулчдад Даншиг наадмаар дамжуулан хүргэхийг хүсэж байна" хэмээв.

Үнэхээр тэдний хоолонд дуртай, хайртай бас анх удаа амталж үзэхээр ирсэн хүмүүс асрыг нь тойрон зогсоцгооно. Бид тэнд буй наадамчин олны төлөөлөлтэй ярилцахад,

"ArtGer"-ийн хоолыг сошиал орчноос харж байснаас амсаж үзээгүй. Өнөөдөр Даншиг наадам дээр урилгаар оролцож байгааг нь сонсоод зориод ирлээ. Хамгийн гол нь тэд монгол үндэсний хоолны соёл, онцлогийг олон хүнд хүргэдэг бөгөөд энд ирсэн гадаадын жуулчид ч мөн "ArtGer"-ийн хоолноос идэж, монгол хоолны амт, тэжээллэг чанарыг мэдээсэй гэж хүсэж байна" гэлээ.

Харин "ArtGer"-ийн хамт олон "Хүмүүс үнэрээр нь хайж ирлээ гэж байна. Манайхыг энд байгаад их баярлаж байна лээ. Бид иймэрхүү эвентүүд дээр тийм ч их очдоггүй. Наадамчин олныг хуушуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Манай хоёр тогооч өөрсдийн гараар сайхан хоолоор үйлчилж байна" гэлээ.

Ч.Хүрэлбаатар: Монгол Улс АНУ-тай уул уурхай, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч болон эдийн засгийн салбарт хамтран ажиллана
Ч.Хүрэлбаатар: Монгол Улс АНУ-тай уул уурхай, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч болон эдийн засгийн салбарт хамтран ажиллана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.