Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Монгол Улсад 227 тохиолдол бүртгэгдсэнээс 200 нь эдгэрээд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавирусний халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцуулав.

Д.Нямхүү "Долдугаар сарын 10-ны өдөр нийт 681 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Тодруулбал, долдугаар сарын 10-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13, ажиглах байранд тусгаарлагдаж буй 262 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.

Өнөөдөр ХӨСҮТ-ээс дахин гурван хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ.

Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусний 227 тохиолдлын 200 нь эмчлэгдэж, эмнэлгээс гараад байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 27 хүн эмчлэгдэж байгаагийн 24 нь биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэв. 

УНТЭ-ийн захирлын орлон гүйцэтгэгчээр С.Мөнхбаярлахыг томиллоо
УНТЭ-ийн захирлын орлон гүйцэтгэгчээр С.Мөнхбаярлахыг томиллоо
 
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.