Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УНТЭ-ийн захирлын орлон гүйцэтгэгчээр С.Мөнхбаярлахыг томиллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд


Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрээр Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Мөнхбаярлах томилогдлоо. УНТЭ-ийн захирлаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаар томилогдсон тул үүрэг гүйцэтгэгчийг томилж буй нь энэ юм. 

АУ-ы доктор, Профессор С.Мөнхбаярлах нь 1992 онд АШУҮИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. 

  • 1992 – 2003 ​Эрүүл ба эмгэг физиологийн тэнхмийн багш
  • 2003 – 2005 ​ЭМШУИС-ийн Биоанагаахын Сургуулийн захирал, ​Эрүүл ба эмгэг физиологийн тэнхмийн эрхлэгчээр хавсран
  • 2006 – 2013 ​Эрүүл ба эмгэг физиологийн тэнхмийн эрхлэгч
  • 2013 – 2019 АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн захирал
  • 2019 оноос ​УНТЭ-ийн Сургалт, Эрдэм шинжилгээ, Стратеги эрхэлсэн захиралаар тус тус ажиллаж байсан
"Монгол орны суу алдар дэлхий даяар дуурсах олон сайхан учир тохиол бүрдлээ"
 
Увс аймгийн чиглэлд явж байсан автобусанд хүүхэд мэндэлжээ
Увс аймгийн чиглэлд явж байсан автобусанд хүүхэд мэндэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.