Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭСЯ: Бээжинд байгаа Монголчуудаа бороотой өдрүүдэд гэрээс гарахгүй байхыг зөвлөлөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 2023 оны долоодугаар сарын 29-ний өдрөөс эхлэн үргэлжлэн орсон бороотой холбоотойгоор Бээжин хотын Ус судлалын ерөнхий газраас 2023 оны долоодугаар сарын 31-ний өдөр “Улаан түвшин”-ий сэрэмжлүүлэг гаргаж, гол, мөрний ай сав газар амарч, зугаалахгүй байх анхааруулга өгөв.

Мөн энэ өдрүүдэд гэрээсээ ажиллах, зайлшгүйгээс бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаагаас гадна олон нийтийн арга хэмжээ, аялал жуулчлалын төвүүдийн үйл ажиллагааг зогсоогоод байна.

Иймд БНХАУ-д албан болон хувийн ажлаар зорчиж буй иргэдийг хувийн аюулгүй байдалдаа анхаарч, үер усны аюулаас сэрэмжлэхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүлж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын тушаалаар маргаашаас хоригдлууд ШАРИЛЖ устгана
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын тушаалаар маргаашаас хоригдлууд ШАРИЛЖ устгана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд