Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕШ-д 99, 98 хувиас дээш гүйцэтгэлтэйгээр амжилт үзүүлсэн сурагчдад шагнал гардууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 14 секунд

Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-д давхардсан тоогоор 10 судлагдахуунаар 44633 суралцагч шалгалтаа амжилттай өгсөн. Үүнээс 800 оноо авсан 126 суралцагч байгаагаас 99,98 хувиас дээш гүйцэтгэлтэйгээр амжилт үзүүлсэн 17 сурагч, хоёр хичээлд 800 оноо авсан долоон хүүхэд байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлсэн 17 сурагч, элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцох нөхцөл бололцоогоор хангаж зааж сургасан багш нарт  шагнал гардууллаа.     

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан сурагчдад хандаж хэлэхдээ “Энэ хичээлийн жил их онцлогтой болж өндөрлөлөө. “Ковид-19” цар тахалын энэ үед дэлхий дахины боловсрол, сургалтын системд өөрчлөлт орж байна. Одоогийн сурагч, хүүхэд залуусын хувьд дэлхийн боловсролыг онлайнаар суралцаж, эзэмших боломж бүрдэж байна. Үеийнхээ манлайлж буй сурагч та бүхэн маань эх орон, ард түмнийхээ итгэлийг дааж улам ихийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Өөрсдийн хүссэн их, дээд сургуульдаа элсэн орж амжилттай суралцахыг хүсэн ерөөе” гэсэн юм.

“Шинэ Монгол” сургуулийн сурагч Б.Чинтулга “Элсэлтийн ерөнхий шалгалтдаа амжилт үзүүлэн оролцсон үе тэнгийн сурагч та бүхэндээ баяр хүргэе. Цаашдаа их, дээд сургуульдаа амжилттай суралцах болно гэдгээ хэлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Мөн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцох нөхцөл бололцоогоор хангаж, зааж сургасан нийт 14 багшид талархал гардуулав. Энэ үеэр 38 дугаар сургуулийн монгол хэлний багш Д.Алтанцэцэг “Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцсон нийт сурагчид болон зааж, сургасан багш нартаа баяр хүргэж, амжилт хүсэж байна” хэмээлээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтад 99,98 хувиас дээш гүйцэтгэлтэйгээр амжилт үзүүлсэн сурагчид:

Монгол хэл: 38 дугаар сургуулийн сурагч Л.Ундрах

Математик:

“Шинэ Монгол” сургуулийн сурагч Э.Мөнхтүшиг

“Шинэ Монгол” сургуулийн сурагч Н.Мөнх-Эрдэнэ

11 дүгээр сургуулийн сурагч А.Алтансүх

1 дүгээр сургуулийн сурагч Д.Чингүүн

1 дүгээр сургуулийн сурагч Б.Батмэнд

Нийгэм судлал: 

“Улаанбаатар эмпати” сургуулийн сурагч А.Анужин

14 дүгээр сургуулийн сурагч Б.Анужин

Логарифм бүрэн дунд сургуулийн сурагч Г.Энхмаа

Биологи: 

“Шинэ Монгол” сургуулийн сурагч Б.Чинтулга

Хими:

“Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагч Г.Ану-Үжин

Физик:

11 дүгээр сургуулийн сурагч Г.Баяртулга

11 дүгээр сургуулийн сурагч Г.Ичинноров

Англи хэл:

“Дойче шуле” сургуулийн сурагч А.Итгэл

“Хобби” сургуулийн сурагч Т.Анужин

“Шинэ Монгол” сургуулийн сурагч Э.Чингүүн

“И Эс Эм” олон улсын дунд сургуулийн сурагч М.Саруулбуян

УОК: Ховд аймгийн Цэцэг суманд тогтоосон хөл хориог үргэлжлүүлнэ
УОК: Ховд аймгийн Цэцэг суманд тогтоосон хөл хориог үргэлжлүүлнэ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.