Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүй долоо худаг орчмын автозамын хөдөлгөөнийг шаардлагатай тохиолдол гарвал хаана“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. 

ТЦГ-ын ЗЦГ-ын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд “Цагдаагийн байгууллага Хүй долоо худагт уламжлал ёсоор олон нийтийн хэв журмын байдлыг ханган ажиллана. Энэ жилийн хувьд ард иргэд хурдан морьдын уралдааныг цахимаар үзэх учир үзэгчдийг нэвтрүүлэхгүй.  Мөн автомашины зогсоолыг ашиглуулахгүй. Нэг чигийн хөдөлгөөнд оролцуулах үүднээс өмнө нь бага зэрэг өөрчлөлт оруулдаг байсан. Энэ жилийн хувьд Хүй долоо худаг орчмын автозамын хөдөлгөөнийг шаардлагатай тохиолдол гарвал тухайн цаг үед нь буюу хэсэг хугацаанд хязгаарлана.  Хэрэв тийм зүйл гарахгүй бол хөдөлгөөнийг хэвийн явуулна” хэмээн мэдээлэл өглөө.

Гурван насны эрлийз морьдыг уралдуулахаар боллоо
Гурван насны эрлийз морьдыг уралдуулахаар боллоо
 
Ухаа худгийн асуудлыг хуульд нийцүүлэх тухай тогтоолын төслийг удахгүй УИХ-д өргөн барина гэв
Ухаа худгийн асуудлыг хуульд нийцүүлэх тухай тогтоолын төслийг удахгүй УИХ-д өргөн барина гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.